М.Сономпилийг яллагдагчаар татжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн "Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь өчигдөр нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураажээ. Харин өнөөдөр түүнийг яллагдагчаар татсан байна.
Сайд асан М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, "Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348 Мвт хүчин чадалтай "Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын "Чайна машинери инженеринг корпораци” хоёр жилийн дараа станцын барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн юм.
Г.Туул