24 цагийн дотор 6 удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн бүсгүй НАС БАРЖЭЭ

24 цагийн дотор 6 удаа гоо сайхны хагалгаа хийлгэсэн бүсгүй НАС БАРЖЭЭ

 

Лю хэмээх Хятад эмэгтэй 24 цагийн дотор зургаан өөр төрлийн гоо сайхны мэс засал хийлгэснийхээ дараа нас барсан хэрэг гарчээ. 

Тэрээр нийт 5600 ам.долларын зээл авч Наннин хотод байрлах нэгэн эмнэлэгт хагалгаанд оржээ. Түүний хагалагаа давхараа суулгах болон хамар өндөрлөх мэс заслаар эхэлсэн бөгөөд уг хагалгаа нийт 5 цаг үргэлжилжээ. Үүний дараа гуянаасаа өөх соруулах мэс засалд орж, маргааш өглөө нь нүүр болон хөх зэрэг хэрэгцээт хэсгүүдэд өөх суулгах мэс засал хийлгэжээ. 

Ийнхүү 24 цагийн дотор нийт 6 хагалгаанд орсон түүнийг маргааш нь эмнэлгээс гаргахаар төлөвлөж байв. Гэсэн ч бүсгүй гэнэт ухаан алдаж, яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч тухайн өдрийнхөө орой харамсалтай нь амьсгал хураажээ. 

Түүний нас баралтын шалтгааныг өөх соруулах мэс заслын улмаас уушгины артерийн бүлэнт бөглөрөл үүсэж, амьсгалын замын цочмог дутагдалд орсноос үүдэлтэй хэмээн тодорхойлжээ. 

Талийгаач бүсгүй нөхөр болон найман настай охин, дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг байсан ба түүний гэр бүлийнхэн тус эмнэлгийг шүүхэд өгчээ. Шүүхээс тус эмнэлгийг тухайн ар гэрийнхэнд 140.000 гаруй ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх нөхөн төлбөрийг 80.000 болтол нь бууруулсан байна. 

Уг хэрэг цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татаж, тус эмнэлгийн хариуцлагагүй байдал ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Учир нь нэг дор олон төрлийн хагалгаа хийсэн нь бүсгүйн биед сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж, тухайн эмнэлгт дахин хариуцлага тооцох ёстой хэмээн шаардаж эхэлжээ. 

 

https://news.zindaa.mn/4z0n

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen