Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
2NE1 хамтлагийн “Welcome Back” тоглолтыг 2 харилцагч үзнэ
Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны ээлжит тохирлын эзнээр 2 харилцагчийг тодруулан өнөөдөр батламжийг гардуулсан бөгөөд ирэх сард Хонконгод болох Солонгосын алдарт 2NE1 хамтлагийн “Welcome Back” тоглолт үзэх тасалбараас гадна нислэгийн тийз, зочид буудлын төлбөр, дэлхийд алдартай Виктория арал руу усан онгоцоор зугаалж, Хонконгийн Диснейлэнд, Тэнгэрийн терраст зочлох гайхамшигтай аяллын эрхээр урамшуулж буй.
Энэхүү аяны хүрээнд 2024.10.01-10.31-ний хооронд Digi Pay аппликэйшний QR кодыг уншуулж төлбөр тооцоогоо хийсэн (5 удаагийн гүйлгээ тутам нэг тохирлын эрх авсан) харилцагчид хамрагдсан юм.
Д/Дугаар
|
Овог,нэр
|
Тохирлын дугаар
|
Утасны дугаар
|
1
|
О*******р Очирхуяг
|
3296097666
|
8922****
|
2
|
У*********ь Хандмаа
|
1022444608
|
9440****
|
Хэрэв та Digi Pay аппликэйшнгүй бол яг одоо гар утсандаа татаж авч суулгаарай. Шимтгэлгүй, хялбар, хөнгөлөлт урамшууллаар дүүрэн, хэрэгцээт үйлчилгээг санал болгож буй Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны хүрээнд дараагийн бэлгээ зарлаад байгааг дуулгая.
2024.11.01-11.30-ны хооронд Digi Pay аппликэйшний QR кодыг уншуулан төлбөр тооцоогоо хийгээд 5 гүйлгээ тутамд нэг тохирлын эрх авч, 2025 оны 1-р сард Филиппин улсын Манила хотод болох “Maroon 5” хамтлагийн тоглолтын тасалбар болон нислэгийн тийз, зочид буудлын төлбөр, Манила хотын аялал багтсан цогц эрхийн эзэн болох 2 харилцагчийн нэгээр тодрох боломжтой.
Дубай хотоор аялах урамшууллын эзэн тодорлоо
ХААН Банкнаас 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаад буй билээ. Энэ хүрээнд 2024 оны 10-р сарын 1-31-ний өдрийг дуустал хугацаанд Khan Bank аппликэйшн болон Интернэт банкаар 6 сараас дээш хугацаатай төгрөгийн хадгаламж нээсэн болон хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй орлого хийсэн нийт харилцагчдаас 1 харилцагчийг тодрууллаа.
Д/Дугаар
|
Овог, нэр
|
Тохирлын дугаар
|
Утасны дугаар
|
-
|
А*******г Бүрэнтөгс
|
5309902800
|
9920****
|
ХААН Банкнаас харилцагчдадаа зориулан зарласан нэмэлт бэлэгтэй, урамшуулалтай аян 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Тохирлын эзэн болсон 3 харилцагчдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Digi Pay аппликэйшнээр төлбөр тооцоогоо хийгээд хэрхэн тохирлын эрх авах тухай мэдээлэлтэй
ЭНД дарж танилцана уу.
Хугацаатай хадгаламжийн данс нээгээд эсхүл хадгаламжийн дансандаа орлого нэмээд үзэсгэлэнт
Фукуок арал руу аялах дараагийн сарын урамшуулалд хэрхэн хамрагдах тухай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк