Ч.Ану улстөржив

Хүүхдийн дууны эротик од, дуучин Ч.Ану "Гала" стилиэ аль хэдийнэ гээсэн. Үлгэр жишээ ээж-барбигийн дүрээр цахим найзуудтайгаа мэндчилэх болсон тэрбээр чамгүй олон дагагчтай. Түүн шиг гэрээс гарахгүйгээр рекламны саналд даруулж суудаг хүн ч цөөн биз.

Харин тэрбээр нэг удаа гэрээс гарч олны нүдэнд өртсөн нь Л.Оюун-Эрдэнийн номын нээлт байв. "Азийн хүлэг улс" номоо гаргаж Харвардад сураад ирсэн, бэлтгэгдсэн залуу улс төрч, "эротик" дуучин бүсгүй хоёр үй зайгүй найз гэнэ шүү.

Ч.Ану рок поп, нийтийн дуучид хэзээ ч нэг төвшинд оршдоггүй байсан тогтолцоог эвдэж тэдэнд тураах цайгаа зарсан шигээ хөөрхөн нөхөрлөл үүсгэсэн байна билээ. Мисс охидыг ч эрийтэл жагсааж топод хүртэл өнөөх цайгаа зарж орхидог гэхээр тун харилцааны авьяастай бүсгүй юм гээч. Олон нийтэд хамгийн таалагддаг эерэг имижтэй тэрбээр улс төрд хүч үзсэн бол багагүй хол явах байсан юм бишүү гэж үнэнч фэнүүд нь ярилцах болж.

Э.Эгдэрмаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen