Сэтгүүл зүйнхээ төлөө хэлмээр санагдчихлаа

Гэнэт сэтгүүл зүйнхээ төлөө хэлмээр санагдчихлаа. Хөтлөгч Ануужин сүүлийн үед муу бүхний түрүүнд манай салбарыг л хэлэх болж.Нэвтрүүлэг хөтлөөд олны танил болоод өөрийг нь зүв зүгээр байхад сэтгүүлчид бид л түүнийг энэ тэр хүнтэй холбож бичээд эцэстээ эр нөхөр нь тэвчихээ байгаад салаад явсан, гэхдээ салсан ч гэсэн сэтгэлээрээ нэг учир бүтэн гэр бүл гэнэ. 


Нэгдүгээрт, нэвтрүүлэг хөтөллөө гээд бидний хэдэн сэтгүүлч хөтлөгчдийг зүв зүгээр байхад л найруулагч, нэвтрүүлгийн ивээн тэтгэгчид, нэвтрүүлгийн оролцогчидтой нь холбож яриад бичээд байдаггүй биздээ??? Зүв зүгээр байхад худал гүтгэлэг тарсны төлөө нөхрүүд маань тэсэхээ байгаа салаад явчихдаггүй биздээ? Үнэхээр учир байгаа болоод л ингэж их бичигдээ биз! Магадгүй мань мэтийн царай муутай сэтгүүлч нь сайхан хөтлөгч бүсгүй Ануужингийн зовлонг ойлгохгүй байна уу? Гэхдээ л өөр олон сайхан үе үеийн сэтгүүлч хөтлөгч бүсгүйчүүд дэлгэцнээ олны хайр хүндэтгэлийг татсан ч гэлээ ингэж гэр бүлээс гадуурх явдлаараа алдаршсангүй. Тиймээс нэвтрүүлэг хөтлөсөн учраас л ингэж элдвээрээ хэлүүллээ гэж соёлтойгоор манай салбарыг муугийн түрүүнд ярихаа одоо болимоор юм. 

Хоёрдугаарт, Хөтлөгч Ануужинг зүв зүгээр байхад нь манай сэтгүүлчид л шал худлаа гүтгэсээр байгаад нөхөр нь салахаас өөр аргагүйд хүрсэн гэх юм. Гэр бүл салж болно хаа ч тохиолдддог асуудал. Гэхдээ үүнийхээ буруутанд бас л манай хэдэн сэтгүүлчдийг зуун хувь буруутгахаа болимоор юм. Ортой болоод л манайхан бичсэн байгаа. Бичих ёстой гэж байгаа юм биш. Гэхдээ нэгэнт олон нийтэд танигдах замыг сонгосон хүнд энэ бол дагалддаг л "ял". Анхнаасаа хамжааргатай байсан бол манай сэтгүүлчид зүв зүгээр байгаа нэгнийг ингэтэл нь гүтгэнэ гэж байхгүй. Харин давсалсан л байх. Гээд давсалсан нь зөв гэж байгаа юм бишээ. Ердөө л манай салбарыг бас мэргэжил нэгтнүүдийг маань ингэж ховны хавчуурга, муугийн түрүүнд "соёлтой, бурханлаг" үгээр гүтгэхээ болиочээ. Өөрсдийгөө л хичээцгээгээд хамжааргатай байсан бол ингэж танай хоёр гэр бүл олны амны зугаа болохгүй л байсан биздээ. 

Гуравдугаарт, Бидний хувьд энэ сэтгүүл зүйн салбар маань, сэтгүүлч, хөтлөгч гэдэг үгс нь насаараа хоолоо олж идэх өөрсдийн маань ганц мэргэжил, салбар юм! Бидний unet zuil! Улс төрд орохын тулд 4 жилд ашиглаад өнгөрөх хүмүүст энэ ойлгогдохгүй байж магад. Манай салбарыг тайван орхиод, манай мэргэжил нэгтнүүдийг элдвээр гүтгэхээ болиод мөрөөрөө тэр Элбэгдоржтойгоо улс төрөө хийнэ үү сайхан хөтлөгч бүсгүй Анужин минь! 

Жич: Би Хөтлөгч Анужинг танихгүй, түүнтэй ямар ч хувийн асуудалгүй болно.
Эх сурвалж: Фэйсбүүк.ком
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen