Х.Тэмүүжин ХЭЛСЭНДЭЭ хүрсэнгүй...
ХЭЛСЭНДЭЭ... хэмээх товч нууц уриатай сонгуулийн сурталчилгаанд орж байгаа Х.Тэмүүжин өнөөдөр VTVтелевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлэгт оролцох байсан ч гэнэт татгалзжээ.
Харин хамт нэвтрүүлэгт орох байсан дөрвөн нэр дэвшигч түүнийг халз мэтгэлцэхээс айсан гэж үзэж, мөн түүнгүйгээр нэвтрүүлэгт орохыг хүсээгүй гэнэ. Ийнхүү Тэмүүжингээс болж VTV телевиз арга буюу төлөвлөсөн нэвтрүүлгээ цуцалжээ.
Х.Тэмүүжин СБД-ийн 60-р тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд тус тойрогт 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
"ТЭМҮҮЖИН Хэлсэндээ ...” гэсэн сүржин уриатай нэр дэвшигч ийнхүү өрсөлдөгчдөөсөө айж өөрийгөө харин ч бүүр жижиг гэдгээ харуулж өнөөдөр юутай ч хэлсэндээ хүрсэнгүй.
/Уриа үг бүхий зургийг олон нийтэд цацсан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин пэйж хуудаснаас авч ашиглав/
Д.Доцент