ЗӨВЛӨГӨӨ: Халуурсан хүүхдэд парацетамолын тунг хэтрүүлэх маш аюултай

ЗӨВЛӨГӨӨ: Халуурсан хүүхдэд парацетамолын тунг хэтрүүлэх маш аюултай

 

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдэд халуун бууруулах эм бэлдмэлийг өгөхдөө маш өндөр анхааралтай байхыг зөвлөлөө.

Ханиадны үед хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүмүүс ойр ойр, өндөр халуурдаг. Энэ үед эмчийн заавраар халуун бууруулах эм бэлдмэл болох парацетамол, ибупрофен зэрэг эмийг тунг нь тааруулж өгөхийг зөвлөдөг. Энэ төрлийн эм бэлдмэлийн тунг нь тааруулах маш чухал.

Үүнээс гадна анхаарах өөр нэгэн эрсдэлт эмчилгээ бол халуун бууруулах эм бэлдмэлээс гадна олон найрлагат эм бэлдмэл хэрэглэдэг. Үүний найрлагад халуун бууруулах үйлчилгээтэй эмийн найрлага заавал багтдаг. Тиймээс энэ хоёр төрлийн эм бэлдмэлийг өгөхдөө эмчийн зааврыг заавал дагаж мөрдөөрэй. Тав хүртэл насны хүүхдэд парацетамол эм бэлдмэлийн тунг хэтрүүлж өгөх нь эрүүл мэнд, цаашлаад амь насанд аюул учруулах эрсдэлтэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen