Хааны араншинтай худалдагч
АНУ-аас Монголд аялахаар ирсэн залуу Монгол Улсын хамгийн алдартай бүтээгдэхүүн нь юу болох талаар хөтчөөсөө асуужээ. Мэдээж сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн гээд холын гийчиндээ гайхуулах бүтээгдэхүүн олон ч дэлхийд арай илүү танигдсанаар нь Монгол ноолуураа сурталчилжээ.
Зөөлөн тансаг гэх мэтээр өөрийнхөө хэмжээнд л сурталчилгаа хийсэн байгаа юм. Өнөөх залуу ч хэдэн ам.доллараа нэг томхон компанийн нэрийн дэлгүүрээр орж үрэх шиг болсон гэнэ лээ.
Хэрэг явдал үүгээр дуусаагүй. Америк эр нутаг буцаж эхнэр хүүхэддээ Монгол ноолууран цамц, ороолт гээд олон л бэлэгтэй очиж. Их л үнэтэй авсан учраас эхнэртээ чамин бэлэг өгсөн хэмээн пээдгэр байсан гэнэ лээ.
Гэтэл сарын дараа хэрэг бишдэж ажлаас ирэхэд эхнэр нь уйлчихсан зогсч байжээ. Учрыг асуувал, нөхрийнхөө ноолууран цамцыг хүүхэд ч өмсөхөд багадахаар болгочихсон уйлж зогсчээ. Тэр ноолуурыг хэрхэн угаадаг, яаж арчилдаг гэдгийг мэдэхгүй учраас л ийм зүйл хийсэн хэрэг л дээ.
Хэрхэн арчлах яаж угаах талаар дэлгэрэнгүй тайлбарыг хааны араншинтай худалдагч нараас авч чадаагүй америк эр дэмий л хөтөч бүсгүй рүү залгаж бухимдсан болоод өнгөрсөн гэдэг. Энэ зөвхөн нэг л жишээ. Танил япон маань Монголд ирээд мөн л ноолууран бүтээгдэхүүн авч явсан юм.
80, 90 хувийн ноолуурын хольцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бол тоолж ч барахгүй.
Гэвч хүйтний улирал эхэлсэн үед нэг удаа бороонд ноолууран цамцтайгаа норсон гэнэ. Тэрнээс хойш өнөөх цамцнаас нь тийм гэхийн аргагүй сонин үнэр ханхлах болж дахиж Монголд ирэхдээ хэзээ ч ноолууран цамц аваагүй юмдаг. Монгол ноолуурын үнэн төрхийг мэдэрсэн хоёр жуулчны жишээнээс хэд хэдэн зүйлийг хөндөж болохоор байна.
Нэгдүгээрт, ноолуурыг хэрхэн арчлах ёстой талаар яагаад танилцуулах хуудас өгч болоогүй, мөн алс холоос Монголыг зорьж ирдэг хүмүүсийн хувьд ганц тоож авдаг бүтээгдэхүүн нь ноолууран бүтээгдэхүүн гэдгийг мэдэх атлаа үйлчилгээгээ яагаад дэлхийд төвшинд хүргэж чадаагүй, Монгол брэнд гэж дэлхийд сурталчлах атлаа яагаад ноолуурынхаа үнэрийг дарж чадахгүй байна вэ гэсэн асуултууд урган гарч байгаа юм.
Манайд ноолууран бүтээгдэхүүн худалддаг хэд хэдэн том компани бий. 80, 90 хувийн ноолуурын хольцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бол тоолж ч барахгүй. Гэвч эдгээр байгууллагуудын үйлчилгээний соёл, үйлчлэгчийнхээ таашаалд нийцүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах асуудал өнөөдрийг хүртэл дэлхийн төвшинд хүрч чадаагүй байна.
Нэрийн дэлгүүрт нь үйлчлүүлж байгаа олон хүнд тэр болгон хүрч үйлчилж чадахгүй юм гэхэд ядахдаа л инээж угтаад инээгээд гарчихдаг хэмжээнд үйлчилгээгээ хүргэх шаардлагатай бус уу. Ганц нэгийг нь эс тооцвол ихэнх ноолууран эдлэл худалддаг газрууд танилцуулга хуудас, ноолуурыг хэрхэн арчлах талаар ямар ч мэдээлэл өгдөггүй.
Зөвхөн өндөр үнэ хүргэж зарахаа л урьтал болгодог. Ноолуурын үнэ унаж, хамгийн хямд үнээр ноолуур авдаг ч тэд хэзээ ч үнээ буулгах, хямдрал зарлах гэдгийг мэддэггүй нь харамсалтай.Хойд, урд хөрштэйгээ визгүй болчихлоо.
Монголд аялал жуулчлал шат дараатай хөгжиж байна. Тиймдээ ч Монгол ноолуурыг сонирхох хүмүүс улам ихсэх учиртай. Гэтэл яагаад эсэргээрээ хумигдаад байна вэ. Нөгөө тал Өвөрмонголын өөртөө засах орон руу Хятадын тэрбум 700 хүн биед эвтэйхэн зөөлөн дулаахан ноолууран цамц, өмд авахын тулд хошуурцгааж байна.
Манжуур луу шуба авах гэж хошуурдаг шиг Монгол руу ноолууран бүтээгдэхүүн авах гэж ирдэг байх учиртай юмсан. Гэвч үнээ өсгөхөө мэдэхээс үйлчилгээгээ сайжруулдаггүй хөлдүү компаниуд хэрэглэгчээ улам бүр л алдсаар байна. Хатуухан хэльчихье, хөлдүү үйлчилгээтэй худалдагч гэсэн "халтар” хүүхнүүдийнхээ араншинг засаач. Том компаниуд л юм бол том үйлчилгээ үзүүл, Говь, Гоёо, Буянгийнхаан.