Үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан гэв

Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байсан. 

Тэгвэл хог дээр хаягдсан хайрцагтай төрсний гэрчилгээнүүд ямар учиртай талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ. 

Энэ талаар "2018 онд буюу зургаан жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ.

Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" хэмээн тайлбарлав. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen