Антибиотикуудын эмчилгээний үр нөлөө аажмаар буурч байна

Антибиотикуудын эмчилгээний үр нөлөө аажмаар буурч байна

 

Антибиотикуудыг нээхээс өмнө янз бүрийн халдварт өвчнөөр хүмүүс олноороо нас бардаг байв. Өнөөдөр хялбархан эмчилдэг болсон олон өвчин сая сая хүний аминд хүрч байсан боловч антибиотикууд гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Үр дүнд нь ийм эм бэлдмэлийг хаа сайгүй хэрэглэж эхэлсэн.

Өнөөдөр антибиотикуудыг өвчин анагаахад ашигладаг төдийгүй мөн малын тэжээлд нэмдэг, ургамал тарьж үржүүлэхэд ашигладаг болсон. Зарим хүн антибиотикуудыг найзынхаа зөвлөмжийн дагуу эмийн сангаас худалдаж аваад, хөнгөн ханиадыг эмчилж болдог шахмал эм л гэж ойлгодог. Эм бэлдмэлд ингэж хандах болсон нь антибиотикууд үр нөлөөгөө алдаж эхлэхэд хүргэж байна. Эмчилгээний хөгцийн (анхны антибиотикуудыг чухамхүү хөгцөөс гаргаж авдаг байсан) үйлчлэлээр үхдэг байсан олон нян одоо түүнд огт ажрахгүй болсон байна.

Эдийн засгийн хувьд ашиггүй учраас эмийн компаниуд шинэ төрлийн антибиотикууд боловсруулан гаргах хүсэлгүй болсон нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм.

Нэг антибиотик боловсруулан гаргах өртөг зардал 1,5 тэрбум ам.доллар байхад түүнийг худалдан борлуулснаас жилд 46 сая орчим ам.долларын орлого олдог аж. Үүний улмаас нянгууд асар хурдтайгаар одоо байгаа эм бэлдмэлүүдийн эсрэг дархлаатай болж байхад шинэ эм гарч ирэхгүй болсон ацан шалааны нөхцөл байдал тогтоод байна.

ДЭМБ-аас мэдээлснээр, нян антибиотикуудад тэсвэртэй болж байгаа нь нийгмийн эрүүл мэнд болон дэлхийн хөгжилд нүүрлэж буй гол аюул заналхийлэл болж байна. Тус байгууллага антибиотикуудад тэсвэртэй нянгуудын жагсаалтыг нийтэлсэн байна. Өвчин үүсгэгч нянгуудын 60% нь одоо өргөнөөр ашиглаж байгаа эм бэлдмэлүүдэд огт ажрахгүй болсныг шинжилгээ судалгаа харуулсан байна. 2019 онд антибиотикууд огт үйлчлэхгүй нянгийн халдварт өвчнөөр дэлхийд 1,27 сая хүн нас барсан байна. Энэ нь ДОХ болон хумхаа өвчнөөр нас бардаг хүний тооноос хамаагүй их байгаа ажээ.

Эдийн засгийн хувьд ашиггүй учраас эмийн компаниуд шинэ төрлийн антибиотикууд боловсруулан гаргах хүсэлгүй болсон нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Нэг антибиотик боловсруулан гаргах өртөг зардал 1,5 тэрбум ам.доллар байхад түүнийг худалдан борлуулснаас жилд 46 сая орчим ам.долларын орлого олдог аж. Үүний улмаас нянгууд асар хурдтайгаар одоо байгаа эм бэлдмэлүүдийн эсрэг дархлаатай болж байхад шинэ эм гарч ирэхгүй болсон ацан шалааны нөхцөл байдал тогтоод байна. ДЭМБ-аас мэдээлснээр, нян антибиотикуудад тэсвэртэй болж байгаа нь нийгмийн эрүүл мэнд болон дэлхийн хөгжилд нүүрлэж буй гол аюул заналхийлэл болж байна. Тус байгууллага антибиотикуудад тэсвэртэй нянгуудын жагсаалтыг нийтэлсэн байна.

Өвчин үүсгэгч нянгуудын 60% нь одоо өргөнөөр ашиглаж байгаа эм бэлдмэлүүдэд огт ажрахгүй болсныг шинжилгээ судалгаа харуулсан байна. 2019 онд антибиотикууд огт үйлчлэхгүй нянгийн халдварт өвчнөөр дэлхийд 1,27 сая хүн нас барсан байна. Энэ нь ДОХ болон хумхаа өвчнөөр нас бардаг хүний тооноос хамаагүй их байгаа ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen