Ханиад хүрсэн хүүхдүүдэд өрхийн эмнэлгүүд эм, витамин үнэгүй олгоно

Ханиад хүрсэн хүүхдүүдэд өрхийн эмнэлгүүд эм, витамин үнэгүй олгоно

 

Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор өрх, дүүрэг, сумдын эмнэлгүүд ханиад хүрсэн хүүхдэд эмчилгээний багц үнэ төлбөргүй өгч эхэлжээ. Нэг хүүхдэд 80 хүртэлх мянган төгрөгийн эм, тариа өгөх бөгөөд хэдэн ч удаа хамрагдах боломжтой аж. 

Эмч шаардлагатай эм, тариаг бичээд, үүний дагуу эмнэлэг олгох юм байна. Уг санхүүжилтийг ЭМДЕГ-аас гаргах бөгөөд эмнэлгүүд өөрсдийн нөөцөөр өдрийн эмчилгээ хийгээд, дараа нь төлбөрөө даатгалаас нэхэмжлэх юм байна.

80 мянган төгрөгөнд эм, тариа, эмчийн үзлэгийн төлбөр, шарлага, утлага зэрэг орно гэдгийг ЭМДЕГ мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen