Б.БАТТӨР: БИ МОНГОЛЫН ХАМГИЙН САЙХАН ЗАЛУУ
"Монголд хоёрхон төрлийн хүн байдаг. Баттөр ба бусад нь” хэмээн бичих залуу бол Ангууч нэрээр фэйсбүүкэд алдаршсан Батбаатарын Баттөр юм. Тэр өөрийгөө үргэлж гоё залуу, сайхан залуу, би монголын хамгийн сайхан залуу гэж хэлэхээс эмээдэггүй.
Охид хөвгүүдийн шүтээн болоод байгаа тэрбээр "Юнител”, "Гоё” зэргийн рекламууд болон "Сайн уу амьдрал минь 2” кинонд тоглосон. Урлагийнхан болон загвар өмсөгчидтэй нөхөрлөдөг түүнийг үеийнх нь залуус хүрээлэл сайтай хэмээн шагширдаг.
Саяхан тэрбээр "Back to Nairamdal” –д үеийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж буй талаараа өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлжээ. Харин үеийн охид нь түүний зураг бичлэг дор "би чамд хайртай”, "ангууч ах хамгийн гоё нь” гэх зэрэг сэтгэгдлүүдийг үлдээсэн байв.
Мөн "Ангууч ах хамгийн лаг нь” гэсэн түүний пэйж хуудас идэвхитэй ажилладаг юм билээ.
А.Амин
time.mn