МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXII дугаар их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаас танхимын ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдахаар товлогдсон.
Энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр Авлигатай Тэмцэх Газраас баривчилжээ.
Энэ талаар Т.Дүүрэн өөрийн цахим хуудаснаа "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээн бичжээ.