ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛАА ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛАА ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА

Өмнөговь аймгийн "Засаг дарга-100” хоногт хийсэн ажлаа иргэд хөдөлмөрчдөд тайлагнаж 11-р сарын 4-нд төрийн үйлчилгээний "Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Тухайлбал:

1. Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран хэвтрийн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр явж үзлэг хийнэ

2. Улсын бүртгэлийн хэлтэс иргэний баримт бичиг гээгдүүлсэн иргэдийг торгуулийн арга хэмжээнээс чөлөөлнө

3. Стандартчилал хэмжил зүйн хэлтэс усны болон цахилгаан тоолуур худалдааны жинг үнэ төлбөргүй баталгаажуулна

4. Цагдаагийн газар гэмт хэрэг зөрчлийн талаарх иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ түр саатуулах хашаанд удсан автомашин, мотоциколийг хөнгөлттэй үнээр гаргаж үйлчилнэ

5. Сургууль, цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг ААН-үүд бүтээгдэхүүнээ сурталчилж амталгаа хийлгэнэ

6. Мэргэжлийн хяналтын газар хүнсний аюулгүй байдал, чанар стандартад бүтээгдэхүүний дээжийг үнэ төлбөргүй хамруулна

7. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар иргэдийн өрхийн амжиргааны түвшингийн оноог мэдээлж, хүчил төрөгчийн коктейлоор үйлчлэхийн зэрэгцээ, сул орон тооны талаар мэдээлэл хийнэ

8. Музейн үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлнэ

9. Хууль эрх зүйн зөвлөгөө өгнө

10. Татварын хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлнэ

11. Иргэдийн санал гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой тулта бүхэн 11-р сарын 4-нд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдэх "Нээлттэй өдөрлөгт” хүрэлцэн ирнэ үү.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛАА ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen