МОНГОЛ БАНКНЫ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХАДАГТАЙ Д.ЭНХЖАРГАЛ

 

 

 МОНГОЛ БАНКНЫ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХАДАГТАЙ Д.ЭНХЖАРГАЛ

МОНГОЛ БАНКНЫ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХАДАГТАЙ Д.ЭНХЖАРГАЛ


"Автозам” банкийг "Тээвэр хөгжлийн банк” болгосон түүхийг эргэн сөхөхүй

Хэдэн жил дамнан үр­гэлжилж байгаа Тээвэр хөгжлийн банкны маргаан өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр байна.

Учир нь тус банкийг хууль бусаар авсан гэх Д.Энх­жаргал гэгч хатагтай ямар аргаар өөрийн гартаа оруулж авсан гэдгийг хэ­рэгт холбоотой бүх л хүн нотлох баримтаар ба­талсан байдаг юм билээ.

Ингэж хэ­лэхийн учир нь нэгэн цагт Монголбанкны дэд захир­лын албыг хашиж байсан Д.Энхжаргал тус банкинд орсон цагаасаа эхлэн хууль бус үйлдлүүдэд гар дү­рэлцэж аль ч засгийн үед тал алдаагүй гэдгийг олон зүйлүүд нотолдог юм.

Тухайлбал 1996 онд АН засгийн эрхийг гартаа авах үед Д.Энхтайван УИХ-ын гишүүн болж Д.Энхжаргал Монголбанкны Хяналт шал­галтын газрын захирал болж байсан түүхтэй аж.

Энэ үеэс л ах дүү хоёрын сэргэн ман­далт эхэлсэн гэж үздэг.


"Автозам” банк "Тээвэр хөгжлийн банк” болсон хачирхалтай түүх

Дээрх хоёр хүний энэхүү хууль бус үйлдэлд улаан цагаан гар дүрсэн нэг хүн бол ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газ­рын орлогч дарга асан Ц.Нанзаддорж.

Энэ хүн ах дүү хоёртой үгсэж Төрийн өмчийн бан­кийг "Тээвэр хөгжлийн банк” болгон зүсийг нь ху­вир­гажээ.
Хамгийн гол нь тухайн үед төрийн өмчит банкыг Д.Энх­жаргалын хувийн бизнес бол­госныг хэн ч сонирхоогүй. Учир нь МАН 1996 оны сонгуулиар АН-д навс ялагдаж юу болж байгааг ч ухаарах ч тэнхэлгүй байсан аж. Энэ сиймхийг л Д.Энхжаргал маш овжноор ашиглаж өөрийн болгож байжээ.

Гэхдээ цаг цагаараа бай­даггүй, цахилдаг хө­хөөрөө байдаггүй гэг­чээр энэ олон байшин барилга хувьчилж авсны нууц нь өнөөдөр л тайлагдаж байна.

Тухайлбал Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 1990 ээд оны эхээр "Автозам” нэртэй төрийн өмчит банк байсныг цөөнгүй хүн мэднэ. Зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг энэ банкаар дамжиж гардаг байсан аж.
Гэвч Д.Энхжаргал Мон­гол банкны хяналт шал­гал­тын хэлт­сийн даргаар томи­логдонгуутаа "Ав­­тозам” банк­ны үйл ажиллагааг нь зогсоосон аж.

Тухайн үед тус банкны за­хирлаар ажиллаж байсан Сан­гидорж банк­ны­хаа үйл ажиллагааг нээлгэхээр Мон­­голбанкинд удаа дараа хандахад түүний өгсөн албан бичигт нэг ч хариу өгөөгүй учраас арга буюу УИХ-д хандаж бүтэн хоёр жил гаруй бичгээр гомдол гаргасан байдаг байна.

Тэрбээр "Автозам” банк­ны үйл ажиллагааг зориуд зогсоож байна. Миний бие Монголбанкинд хүсэлт гар­­гахаар Д.Энхжаргал дар­чих юм. УИХ-д бичиг цаас өгөхөөр бас л таг. Д.Энх­жаргал л манай банкны хувь заяагаар тоглочихлоо. Д.Энх­жаргалын ах Д.Энхтайван УИХ-ын ги­шүүн. Тэр л миний өгсөн бичгийг дараад байна” хэмээн ярьж байсныг нь мэддэг олон хүн гэрчилдэг юм билээ.

Хэрэг явдал ийм болсны дараа тун удалгүй "Автозам” банкны үйл ажиллагааг зогсоож байранд нь "Тээвэр хөгжлийн банк” нэртэй хувийн банк босож ирсэн түүхтэй.

Товчхон хэлбэл Д.Энх­жаргал ха­тагтай Төрийн өм­­­чийн хорооны өмч хувьч­лалын газрын дарга Ц.Нан­зад­­­доржтой хуйвалдан "Ав­тозам” банкыг дам­пууруулж, байрыг нь өөрийн болгосон гэсэн үг.

Тиймдээ ч Д.Энхтайван, Д.Энх­жар­гал нар энэ бүхний төлөөс болгон, Ц.Нанзад­дор­жид "Тээвэр хөгж­лийн банк”-ны өөрсдийн эзэмшлийн 49 хувиа бэлэглэл нэ­рийдлээр шилжүүлж байсан аж.

Энэ бүхний дараагаар Д.Энх­жаргал эрх мэдэл албан тушаалаа илтэд ашиглан өөрийнхөө бан­киндаа давуу эрх олгож байсныг нь бусад банкууд Монголбанкинд хэлс­нээр түүний энэхүү хууль бус үйлдлүүд илчлэгдэж шийт­гэл авах бус харин ч Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр томилогдсонд ту­хайн үед гайхах хүн олон байсан гэдэг. Мэдээж тэрбээр хэрэг хийчихсэн хэрнээ шагналын журмаар ийм том албан тушаалд томилогдсонд түүнтэй маргаад ч тусыг эс олно гэдэг үүднээс олон хүн амаа хамхисан гэдэг.

Ингээд 2006 оны гурав­дугаар сарын 31 гэхэд банкны дүрмийн санг доод тал нь найман тэрбумд хүр­гэх Монголбанкны ту­шаал гарснаар тухайн үед Монголбанкны итгэмж­лэгд­сэн төлөөлөгчөөр Лон­донд ажиллаж байсан Д.Энх­­жаргал Европын баян банкир гэгддэг В.Арме­нийг гартаа оруулж Монгол­бан­кинд үү­рэгт ажлаа дуу­сахаас өмнө Тээвэр хөгж­лийн банкиндаа дөр­вөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийлгэн дампуурлаас аварч байсан юм билээ.


Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед юу гэж ярьж байв

Монгол банкны Ерөн­хийлөгч асан А.Батсүх Д.Энх­жаргалыг 2007 оны УИХ-ын чуулган дээр дагуу­­лан ирж, дэд Ерөн­хий­­лөг­чөөрөө то­милуулах саналыг тавихад хэсэг ги­шүүд хүчтэй эсэргүүцэж бай­­жээ.

Тухайлбал одоогийн УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа "Наад Д.Энхжаргал чинь Монголбанкинд багтаж шингэхээ байгаад Лондонд орон тоо гаргаж явуулсан шүү дээ. Тодруулбал ху­вийнх нь Тээвэр хөгжлийн банк, хя­налт шалгалттай хол­боотой бусад банк гомдол гаргасан байгаа.

Үйл явдал тавдугаар сард өрнөсний дараа до­лоодугаар сард жилийн зуун сая төгрөгийн төсөв өгч салбар байгуулсан байна. Хувийнхаа банкинд давуу эрх олгож алдаа гаргасан тул бусад банкууд итгэхээ больж танай хуучин ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм.

Түүнийгээ үргэлжлүүлэн хийх­гүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тээвэр хөгжлийн банк одоо Транс банк болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг яагаад оруулж ирж байгаа юм бэ. Ийм буруу томилгоо битгий хийж байгаач. Миний гар дээр Тээвэр хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн байна. Үүсгэн байгуулагч нь энэ хүний аав, талийгаач болсон хүн юм. Ээжид нь 38 хувь нь залгамжлагдаад иржээ. Цаашаа найман хувь нь Энхтайванд, Энхжаргалд гээд үргэлжилж байна л даа.

Эдний гэр бүлийн банк юм байна. Дүрмийн сан­гийнхаа 408 тэрбум төг­рөгийг өөрийнхөө мөнгөөр хийж чадаагүй. Гадаадын байгууллагад 51 хувийг нь өгч байж, 49 хувьтай үлдсэн. Энэ банк Д.Энхжаргалтай салшгүй холбоотой. Харин Монголбанкны Хяналт шал­галтын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө банкны буруу үйлдлүүдийг хааж байсныг ярихгүй байна. Ийм олон зөрчил байгаа юм” гэж тодорхой нотолгоотой материалуудыг дэлгэж бай­сан ч Д.Энхжаргал энэ бүхнийг ажрахгүйгээр Мон­голбанкны дэд ерөн­хийлөгч болж байжээ.


Д.Энхжаргалын бялуурам томилгоонууд

Ямартай ч Д.Энхжар­галын бялуу­рам энэ их то­милгоонууд түүнд хууль бус үйлдлээ улайм цайм хийхэд нь их тус нэмэр болоод зогсохгүй Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт, шалгалт хийх нэрээр, хяналт шалгалтын баг оруулахдаа бүхий л ажиллагааг өөрийн талдаа эр­гүүлж өөрийнхөө бизнест нэгэн цагт хамтрагчаараа сонгон ажиллаж бай­­сан В.Арменаа "худалч хулгайч, дээрэмчин тонуулч” болгон харагдуулах ажиллагааг зо­хион байгуулсан бөгөөд энэ хүрээнд банкны гүй­цэтгэх захирал байсан С.В.Но­вожилов, зээлийн хорооны дарга Бадрал нарыг ажлаас нь халах 2009 оны тавдугаар сарын 20-ны А24 тоот хууль бус тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж банкыг эзэнгүйдүүлж, улмаар өө­рийн гэр бүлийнхэндээ бүх эрх мэдлийг авч өгч байжээ.

Харин С.В.Новожилов, Бадрал нар Монгол Улсын шүүхэд Д.Энхжаргал на­рын хуйвалдан гаргасан Монгол­­банкны А24 тоот тушаалыг эсэр­гүү­цэн нэ­хэм­жлэл гаргасан бөгөөд С.В.Новожилов, Бадрал нарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн гурван шатны шийдвэр гар­сан ч Д.Энхжаргал ту­хайн үед нөлөө бүхий хү­мүүсээр аргалуулж тэд­ний ар талд хамгаалтад орж байжээ. Гэхдээ Д.Энх­жаргалын толгой эргэм энэ их томилгоонууд үүгээр дуу­саагүй. Тод­руулбал тэр­­­­бээр Социнтерний эмэг­тэй­­­­чүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирлын албыг хашиж өөрийн зөвлөхөөрөө мисс Ё.Ням­жавыг сонгосон гэд­гийг хүн бүр л мэднэ.

Ямартай ч эл хатагтай Мон­­гол­­­банкны тэргүүн дэд ерөн­хий­лөгчөөр ажиллаж байхдаа банкны салбарт үүссэн эрсдэлд шийдвэртэй хариу арга хэмжээ авч чадаагүй гэх үндэслэлээр 2010 онд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч түүний энэ их томилгоонууд үр­­­гэлжилсэн хэвээр байсаар.

Ер нь бол гэр бүлийн эзэмшлийн 49 хувиа ямар ч ах дүү амраг садангийн холбоо байхгүй Ц.Нанзаддоржид яагаад бэлэглэв гэдэг нь маш их эргэл­зээтэйгээс гад­на Д.Энхжаргал, Д.Энх­тайван нар Ц.Нанзаддоржид банкны 49 хувийг бэлэглэх хэмжээний маш том өртэй, энэ өрөндөө банкныхаа 49 хувиа болгон өгчээ гэж хардахад ч хүргэж байгаа юм.

Юутай ч хэрэг хуучир­даггүй гэгчээр энэ асуудлыг Авилгалтай тэмцэх болон хуулийнхан дахин нэг сайн шалгаад үзвэл төрийн өмчит газруудыг бялуу болгон хувааж идсэн нөхдийн хууль бус үйлдлүүд олноороо илэрч ч болохоор байгаа юм.

Мөн манай нийтлэлийн мөрөөр Д.Энхтайван бидэнтэй холбогдож Тээвэр хөгжлийн банктай хол­боотой олон баримтыг өгнө гэсэн бо­ловч баримтуудаа авчирч өгөө­гүй юм. Хэрвээ тэд манай эрэн сурвалжлах албанд тус банктай холбоотой ба­римтуудаа авчирч өгвөл бид хэвлэн нийтлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.


Р.Саруул

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen