ЛҮҮЖИН ТАВИХ ТУХАЙ
Лүүжин гэж юу вэ?
Монгол оронд анх Лүүжингийн номыг Жагармолом лам өөрийн биеэр Үржин Хандын оронд морилон очиж Иж хандаас Лүүжингийн ном сонссон гэдэг. 18-р зууны үед мэндэлсэн 5 дугаар ноён хутагт Данзанравжаа нь Лүүжингийн номыг Монгол ёсонд дэглэн уншиж байжээ. Лүүжин нь улааны шашны ном юм. Дээр үед Улаан малгайтны шашин гэдэг байсан. Лүүжин гэдэг нь БИЕИЙН ӨГЛӨГ гэж орчуулагдах буюу ХОРВОО ЗАВА ЖОД ЛҮҮЖИН орчуулгын утга нь ОРЧЛОНГИЙН МУУ ХОРТ СЭТГЭЛИЙН ҮНДСИЙГ ТАСЛАГЧ гэсэн утгатай юм.
Лүүжингийн номоор харамын сэтгэлийг огоорч, амьтан бүхнийг энэрэн дээд бодийн сэтгэлээр ялангуяа төрлөө олоогүй завсрын амьтныг түргэн дор гэтэлгэж төрлийг олуулах, мөн олны буян доройтож тухайн сав нутгаар буг чөтгөрийн гүйдэл ихсэж, цаг бусын үхэл зовлон өвчин тахал , хараал жатга ихсэж, төр засаг хямарснаас газар тэнгэр болон лусын 8 аймаг догширсноос хүн төрөлхтөнд өлзий бус явдал олон гарах үед Лүүжин тавих зан үйлийг лам Таван хандийн буман хандмаа түүний нөхөд сэлт догшин Ядам тойногийг бясалгаж ширчиндоогийн Ядам сахиус Юмчинширчимаа бурханы адисаар номын яруу дуугаар тахилга тайлгыг өргөн уншиж өлзий хутаг хотол чуулганыг арвижуулан дэлгэрүүлэх үйлсийг залбирч уншдаг.
Лүүжинг дээд тэнгэрийн хорлол, доод лусын хорлол, дунд тивийн хүмүүний хорлол, буг чөтгөрийн гүйдэл, дайрлага, газрын хорлол, үхээрийн сүнс хорогдох, ад донгийн хорлолуудыг зайлуулахад уншина.
Уншлагыг үүрийн гэгээнээр , ургах нарнаар, үдшийн бүрийгээр уншдаг ёстой.
Лүүжинг олон дамжлага жүдтэй уншиж ирсэн түүхтэй.
Жод лүйжингийн эрдэмд нэвтэрсэн ламыг зоч хэмээнэ. Зоч лам "Билгийн чандад хүргэх зүрхэн судар” /Ширнэн/, Бясалгагчийн тус эрдмийг тоочсон дуулал /Жод/, "Гэтэлгэгч цагаан дарь эхийн магтаал” номуудыг уншиж бие хэл сэтгэлээ бурхан хийгээд хамаг амьтанд өргөл болгон өргөснөөр цагаан зүгийн сахиуснуудын тусыг авч хамаг амьтанд тусыг үйлдэнэ. Жод лүйжинг тусгайлан зоч багш нараас унших эрх буюу ван авч байж уншдаг. Очир, хонх, дамар, ганлин бүрээ зэрэг зэмсгүүдийн дэг ёсыг сайтар эзэмшсний дараа л жод лүйжинг тавина.
(Жич: Хүн хэрэв муу ад албин тийрэнд хорлогдвол алт, мөнгө, 9 эрдэнээ шүтэхээ байж мод, чулуу шүтдэг бөгөөд бүр их хорлогдвол хорт могой мэт болж хүний сайн сайхныг олж харахгүй харин мууг нь хардаг болдог. Иймд лүүжин тавьж хүнийг муу ад зэтгэрээс нь зайлуулж өгдөг.)