Залуус бүдүүн гэдэсний хорт хавдар тусах болсон шалтгааныг тодруулжээ

Залуус бүдүүн гэдэсний хорт хавдар тусах болсон шалтгааныг тодруулжээ

 

Залуусын дунд бүдүүн гэдэсний хорт хавдар дэлгэрэх болсон шалтгаан нь пестицид зэрэг химийн бохирдуулагчтай холбоотой байж магадгүй гэж Йелийн анагаах ухааны сургуулийн доктор Мишел Хьюз үзэж байна.

Түүний хэлснээр, PFAS зэрэг химийн бодис бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг байна. Ийм төрлийн бодисыг наалддаггүй гадаргуутай хайруулын таваг, ус нэвтэрдэггүй хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодлыг үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг байна. Ийм төрлийн химийн бодисууд бие организмд ороод гэдэсний бактерийн тэнцвэрийг алдагдуулж, улмаар хорт хавдрын эсийн эсрэг байгалийн нөөцийг шавхдаг байна.

Эрүүл мэндэд аюултай өөр нэг бохирдуулагч бодис нь ургамлын хортон шавж устгадаг пестицид. Судалгаанаас үзвэл, пестицид нь тамхины утаа шиг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Пестицид нь жимс, ногооны гадаргуу дээр удаан хугацаанд хадгалагддаг тул хүний бие организмд бага хэмжээгээр байнга орж байдаг аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen