Өмнөд Солонгос руу хэлний бэлтгэлд явуулна гэж 29 иргэнээс 405 сая төгрөг залилжээ
Иргэн У нь “Yuhak center” фейсбүүк пейж хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.