Хорихоос батлан даалтад гарсан этгээд иргэдээс 150 сая төгрөг залилжээ
Хорихоос батлан даалтад гарсан эмэгтэй Солонгос руу гарах гэсэн иргэдийг залилж, их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ. Д.Саран гэгч энэ этгээдэд 150,000,000 сая төгрөгөө залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл өнөөдөр хийлээ.
Д.Саран гэгч этгээд нь 25 хүнээс зургаан сая төгрөгөөр Солонгос улс руу гаргана гэж гурван сая төгрөгийн урьдчилгаа авч, гэрээ хийжээ. Ингээд виз гарсан талаар сураг гарахгүй байхаар нь иргэд өнгөрсөн 06 дугаар сарын 05-ны өдөр оффис дээр нь очиж, лавлахад 07 дугаар сарын 05-ныг хүртэл хүлээгээрэй гэсэн аж.
Ингээд 07 дугаар сарын 05-нд очиход байгаагүй тул Сүхбаатар дүүргийн 2-р хэлтэс гомдол гаргасан байна.
Гэтэл Д.Сарангийн регистрийн дугаараар шалгахад 2003 оноос хойш 889 сая төгрөгийн залилан хийж, 13 жилийн ял авсан, батлан даалтад түр гарсан болох нь тогтоогдсон байна. Хохирогчид гэрийнх нь хаягаар очиход дүү нь тухайн хаягт амьдрадаг бөгөөд өөрөө ч гэсэн гомдолтой байна гэжээ.
Хамгийн гол нь Д.Саран өнгөрсөн 03 дугаар сард батлан даалтаар хорихоос гарч, 04 дүгээр сард компани байгуулан, 25 хүнээс нийт 150 сая төгрөгийн залилан хийсэн гэж хохирогчид үзэж байна.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12147