ТЭДС-аас хүүгүй зээл хүртсэн Н.Алтанхуяг шударга ёс ярих эрхтэй юу!!!
Сүүлийн үед ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрч байна. Учир нь ЖДҮХС-аас 3 хувийн хүүтэй зээл авсан төрийн том албан тушаалтнууд болоод тэдний гэр бүл, ойр дотны хүмүүсийн их хэмжээний зээлүүд ил болж байгаатайгаар...
Гэтэл энэ сүр дуулианд дарагдаад өнгөрөхийг хүссэн ТЭДС-аас хусагчид чимээгүй ард түмний нүдийг хариулж сууна. Тэдний томоохон зээлдэгч нь анхдагч хэмэээн өөрийгөө өргөмжлөх дуртай экс ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ.
Тэрээр ТЭДС-аас тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгын хүрээнд 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн ХҮҮГҮЙ ЗЭЭЛ-ийг авчээ. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очсон байна. Тухайн үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан байх бөгөөд ямар нэгэн шалгуургүйгээр, ард түмэнд олгогдох ёстой ТЭДС-аас их хэмжээний зээл авсанг 2014 онд хийсэн АУДИТ-ын тайланд тусгагджээ. Уг зээлийн хугацаа 2 жилийн дараа буюу 2020 онд дуусна. Гэтэл өнөөдөр тус зээлийн хэдийг нь төлсөн. Одоо хэдий хэмжээний мөнгө төлөөгүй байгаа нь тодорхой бус.
Тухайн үед ҮХАА-н сайд нь Х.Баттулга эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч. Нэг л их шударга ёс яригчдын нэг. Үүнээс үзэхэд намын нөхөртөө, бүр цаашилбал ерөнхий сайддаа ТЭДС-аас хүүгүй зээл гаргаж өгч тал зассан ч байж болзошгүй. Ер нь нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн сууж ард түмний татварын мөнгөөр өөрийн бизнесээ цэцэглүүлж байгаагаа шударга ёс гэх үү. Н.Алтанхуяг дарга аа!!
Эцэст нь хэлэхэд ард түмэнд хүрэх ёстой бага хүүтэй эсвэл хүүгүй зээлүүд төрийн өндөр албан тушаалтнуудад олгогддог гаж жишгийг хэзээ цэгцлэх вэ? Үе үеийн дарга, сайд, ерөнхийлөгч нараа!!!
Chuham.mn