Линдсей Лоханы өөрчлөлтийн талаар гоо сайхны МЭРГЭЖИЛТНҮҮД юу хэлэв?
Энэ жил 38 нас хүрч буй жүжигчин Линдсей Лохан Netflix-ийн бүтээл “Our Little Secret,” киногоороо эргэн ирэлтээ хийж байгаа билээ. Өмнөхөөсөө эрс өөр харагдах болсон түүнийг чухам ямар гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн болохыг мэргэжилтнүүд өөрсдийнхөөрөө ийн таамаглажээ.
Хөгшрөлтийн эсрэг арьс арчилгаагаараа тэмцдэг хэмээсэн түүнийг Jeune Aesthetics-ийг үүсгэн байгуулагч Памела Вайнбергер хөмсөг өргөх, уруул хацар дүүргэх филлер, давхар эрүү арилгах, нүүр, хүзүү өргөх мэс засал зэргийг хийлгэсэн байж магадгүй гэв. Эдгээр ажилбаруудыг тун мэдрэмжтэй, тохирсон тунгаар хийлгэх нь төрөлхийн мэт харагдуулдаг тул Линдсей Лоханы одоогийн төрх бий болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн өөр нэгэн мэс заслын мэргэжилтэн түүнийг өмнө нь бүтэлгүйтсэн гоо сайхны мэс ажилбаруудаа засуулан, филлерүүдээ шимэгдүүлсэн байж магадгүй. Тэрээр жингээ хассан нь гадаад төрхөнд нь мөн өөрчлөлт ихээр оруулсан байх гэжээ.
Өөр нэгэн мэргэжилтэн түүнийг ердөө жингээ хассан нь дээрх үр дүнг гаргасан байх өндөр магадлалтай хэмээгээд түүн шиг болохыг хүсвэл эрүүл хооллож, эрдэс витаминаа нөхөн, нэмэлт пептид хэрэглэх хэрэгтэй хэмээсэн байна.
Арьсны эмчийн хэлж буйгаар Линдсей арьсны өнгө жигдлэх лазер, химийн найрлагатай гуужуулагч, бичил зүүн эмчилгээ зэргийг хийлгэсэн байж болзошгүй хэмээн өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлжээ.
https://news.zindaa.mn/4z7y