Дорнодод ой хээрийн гал түймэр гарч 300 га талбай шатжээ

Дорнодод ой хээрийн гал түймэр гарч 300 га талбай шатжээ

 

11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнодод ой хээрийн гал түймэр гарч 300 га талбай өртөж шатсан байна.

ОБЕГ-аас "Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд баг "Хавиргын боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд голомтод ажиллаж, 23:40 цагт цурамд оруулан 23:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан" хэмээн мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen