НИТХ-ын төлөөлөгч, АПУ-ийн П.Батчимэг ЖДҮХС-аас 500 саяын зээл авчээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамааралтай нэр бүхий компанитай зээл авсан, холбогдох албан тушаалтнуудын нэрс ээлж дараалан тодорсоор байна. Харин энэ удаад НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр хөвөрч эхэллээ.
Тодруулбал тэрээр, ЖДҮХС-гаас өнгөрсөн оны наймдугаар сард "Бат ган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авчээ.
Эх Сурвалж: Шилэн данс
-"Батган” компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батган транс ХХК бөгөөд Гүйцэтгэгч захирал нь Шунхлай овогт Батхүүгийн Ганхөлөг гэх хүн байна.
-"Батган транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүс бий. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь НИТХ-ын төлөөлөгч, Шунхлай овогт П.Батчимэг байгаа юм.
П.Батчимэг гэх хэн бэ?
П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд "АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг хашдаг. Өөрөөр хэлбэл тэрээр НИТХ-ын одоогийн төлөөлөгч бөгөөд Монголын төрд Хариуцлагатай алба хашиж байсан Г.Батхүү нартай холбоотой АНН-н ЖДҮХС-гаас зээл авсан байжээ.
Түүнчлэн П.Батчимэг нь Дорнод аймгийн АН-н дарга, Нийслэлийн АН-н дэд даргаар томилогдон сонгуульт алба хашдаг нэгэн аж.
Энэ мэт ЖДҮХС-гийн зээлээс бүх шатны төрийн албан тушаалтан сонгуульт алба хашдаг хүмүүс "хүртжээ”.