Автобусанд суурилуулах шүүлтүүрийг Жайка санхүүжүүлнэ

Автобусанд суурилуулах шүүлтүүрийг Жайка санхүүжүүлнэ

 

Нэг автобусанд утааны шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулах нь гэх албан бус мэдээлэл сошиал сүлжээгээр тарсан нь багагүй хэл ам дагуулж байна. Мэдээж нэг автобусны шүүлтүүр дунджаар 3-4 бага оврын автомашины үнэтэй дүйх нь олны анхаарлыг татах нь ойлгомжтой.


Энэ талаар Нийтийн тээврийн газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад, "Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд өндөр насжилттай учир утааны хэмжээ их байдаг. Үүнд чиглэсэн дорвитой арга хэмжээг өнөөг хүртэл авч чадаагүй. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд автобус нэгтгэлийн нэг автобусанд утааны шүүлтүүр /дизель түлшний тортог бууруулах зориулалттай/ -ийг суурилуулж туршихад амжилттай болсон.

Уг төхөөрөмж нь автобуснаас ялгарч буй тортгийг 100 хувь хүртэл шүүдэг давуу талтай. Улмаар энэ жил 24  автобусанд Японы Жайкагийн буцалтгүй тусламжаар утааны шүүлтүүр суурилуулах болсон. Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах болон бусад нийт зардал ойролцоогоор 45 сая төгрөг болж байгаа” гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen