Уушги, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлье

Уушги, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлье

 

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс энэ сарыг уушги, нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн зарлажээ. Энэ төрлийн хавдраас хэрхэн сэргийлэх талаар эмчийн зөвлөгөө, мэдээлэл, ярилцлагыг ХСҮТ-ийнхөн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх гэнэ. Уушгины хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд нас баралт мөн өндөр байдаг. Манай улсын хувьд тэргүүлэх таван хавдрын нэг нь уушгиных байдаг. Ялангуяа эрэгтэйчүүдэд элэг, ходоодны дараа уушгины хорт хавдар зонхилон тохиолдож байна. Үүний зэрэгцээ нойр булчирхайн хавдар нь дэлхий нийтэд эрс нэмэгдэж буй юм.

Элэг, ходоодны хавдрын тоо буурч, нойр булчирхайнх нэмэгдэж байгааг эмч нар сэрэмжлүүлсэн. Энэ төрлийн хавдрыг эрт илрүүлэх боломжгүй тул амиа алдах эрсдэл өндөр байдаг аж. Өвчний шинж тэмдэг илрэхгүй явсаар хожуу шатандаа оношлогдох нь түгээмэл. Манай улсад жилд нойр булчирхай болон уушгины хорт хавдраар 1000 гаруй хүн оношлогддог аж. Харамсалтай нь, тэдний 90 орчим хувь нь нас бардаг гэнэ. Тиймээс ХСҮТ-өөс “Эрт илрүүлбэл эмчлэгдэх боломжтой” уриатайгаар иргэдэд мэдээлэл өгч, тусламж, дэмжлэг үзүүлж байна.

Ч.ГЭГЭЭ

https://www.unuudur.mn/a/272151

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen