Автобус компаниуд алдаагаа засах ёстой!
"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т Тээврийн прокурорын газраас шалгалт хийхэд тодорхой зөрчлүүд илэрсэн байна. Тодруулбал, Нэгтгэлийн автобус I, III дугаар баазын тухайн өдөр үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133 автобусанд үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажиллагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөртэй гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй дөрөв, улсын дугаарын гэрэл асахгүй 3 автобус байсан байна.Тиймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
Ер нь бол автобус компаниуд зөрчлийн асуудалдаа анхаарч байх шаардлагатай юм. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 2013 онд 593 зам тээврийн осол гаргаснаас 4 хүн нас барж, 391 хүн гэмтсэн гэх статистик бий.
Эх сурвалж: Шуурхай.мн