Нийтийн тээврийн хуваарь ингэж өөрчлөгдөв

Нийтийн тээврийн хуваарь ингэж өөрчлөгдөв

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:

•07:00 цагт 279 автобус буюу 30%,

•07:30 цагт 697 автобус 75%,

•08:00 цагт 883 автобус 95%,

•08:30 цагт 920 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, судалгаанд үндэслэн хот орчмын, алслагдсан дараах чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийн хуваарийг урагшлуулах зохицуулалт дараах байдлаар хийгджээ. Үүнд:

1.ХО:5 "Налайх-Зүүн 4 зам-МУБИС 9 минут

2.ХО:1 "Бага баян-Санзай- 7 буудал-Тэнгис кино театр” 5 минут

3.Ч:22 "Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” 6 минут

4.Ч:28 "Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол” 9 минут

5.Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” 6 минут

6.Ч:36 "Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” 6 минут

7.Ч:59 "ХМК-Офицеруудын ордон” 7 минут

Өөрчлөлттэй холбогдуулан дээрх чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, урагшлуулсан цагийн хуваарийг автобусанд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгчээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen