2020 онд МАН юу амлах вэ?


2020 онд МАН юу амлах вэ?

Жил гаруйн өмнө, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан. Энэ ялалтын хөшүүрэгт Хүүхдийн мөнгийг зайлшгүй тооцох ёстой. Учир нь энд тэндхийн олон судалгаагаар Хүүхдийн мөнгө МАН-д ялалт авчирсан хүчин зүйлүүдийн нэг гэдгийг нотолсон байдаг. Энэ утгаараа Хүүхдийн мөнгө зүүний үзэл баримтлалтай МАН-ын хамгийн гол "зэвсэг” юм.

Уг нь МАН-ынхан зэвсэг гэдгийг мэдээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчээ өргөх хамгийн сүүлчийн дэмжлэг болгон 100 гаруй тэрбум төгрөгийг улсынхаа бүх хүүхдийн дансанд шилжүүлсэн. Гээд амжилт олоогүй л дээ. Гэхдээ энэ чигээр нь үргэлжлүүлсэн бол дээрх үүргээ гүйцэтгээд л байх байлаа.

Гэвч тооцоо судалгаагүй, сонгуулийн саналын төлөө гэнэтийн шийдвэрээр олгох Засгийн газрын шийдвэрийг ОУВС эрс буруушааж, хөтөлбөрөө зогсооно шүү гэж хүртэл сануулав. Ингээд ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хийхдийн мөнгө зогсохоор боллоо.

Яахав, ингэснээр Монголын хүүхдүүдийн тодорхой хэсэг Хүүхдийн мөнгөө авах болж байгаа юм. Нөгөө талаар энэ удаад ингэтлээ ялчихаад Хүүхдийн мөнгөн дээр "унжиж” байгаа МАН 2020 онд болох УИХ-ын сонгуулиар юу ч  амлаад нэмэргүй болж байгаа юм. Ёстой л МАН алтаар уйлаад ч ард түмэн яаж хүлээж авах бол хэмээн энд тэнд яриад эхэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen