Ж.Эрдэнэбат: Зөндөө ярилаа Одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна

Ерөнхий сайд баруун бүсийн тулгуур төв Ховдоос томилолтоо эхэллээ

Монгол улсын ерөнхий сайд Ж Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж байна Өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

Эрхэм хүндэт Ховдчууд Монгол орны маань баруун хязгаар олон үндэстэн ястнуудын өлгий болсон энэ нутагт байгаа  та бүгдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье. Мөн Казак олон түмэндээ Наурызын баярын мэндчилгээг дэвшүүлье. Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан  уулзаж байгаадаа баяртай байна.

Монгол улсын ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож хүндрэл гарсан газруудад саналыг харгалзан шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Ховд аймагт ирсэн маань Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш очиж байгаа наймдах аймаг.  Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа Эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан. 

Бидэнд алдаа гаргах эрх байхгүй

Өнөөдрийн монголын эдийн засгийн байдал хүндхэн байна гэлгүйгээр хийж хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.Ер нь бол улстөрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг. Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газрынхаа нэрийн өмнөөс 2016 оны 9 сарын 9 ний өдөр мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Боловсруулж байх явцад олон маргаан мэтгэлцээн санал зөрөлдөөн  гарч байсан ч судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр мөн МАН ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь оруулсан. Монголын нийгэм эдийн засаг тийм хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардсан.Тийм байдал ийм нөхцөлд хөтөлбөрөө боловсруулсан. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг давах бодлого.Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хөгжлийнхөө зөв замд орох нөхцөлийг бүрдүүлэх шаардлага манай засгийн газрын өмнө тавигдсан.Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлсэн. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх Эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй.  Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны  дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон.Мөн концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулсан заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарсан валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.

Халамжийн бодлогоо хумихгүй

Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн цаашдаа улирал сар болгон өргөжүүлэх бодолтой байна. Мөн  арилжааны банкуудаас хүү багатай зээл авч  тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтүүд явсаар байна.

Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас ээжүүд эмэгтэйчүүдийг дэмжинэ. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд ажилласан жилийг нэмнэ. Амаржсан болон жирэмсний тэтгэмжийг ямар ч тохиолдолд 100 хувь олгодог байх шийдвэр гаргасан. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөр жил бүр хичээл эхлэхээр л асуудал болдог түүнийг мөн орхигдуулахгүй. 

Эдийн засгаа сэргээх гарц бол Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал

Үндэснийүйлдвэрлэлээ дэмжихээр Эдийн засаг сэргэнэ гэдэг ойлгомжтой.  Өнгөрсөн 7 сарын хугацаанд олон ажил хийсэн бага зэрэг ч гэсэн нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар чбайсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд хамтарч монголчууд ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн. Монгол улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан.Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдад монгол улс эдийн засгаа сэргээх найдвар төрж эхэлсэн юм байна гэдэг нь харагдаж эхэлсэн. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж  түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол улс төр хувийн хэвшил гэлгүй нүүрсний бодлого нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Нүүрсний уурхайн аман дээрээс нүүрсээ 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарын дэмжлэг туслалцааг итгэлийг олж авах ёстой тиймийн тул төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж сахилга баттай байж бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Энэ нь ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. ОУВС өмнө нь монгол улсад стенд бай гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байсан Харин одоо хэрэгжүүлж болохгүй гэж үзсэн. Монголын эдийн засгийн байдлыг үнэхээр хүнд байдалд аваачсан байнаа гэдгийг би биш тэд тооцоо судалгаагаараа гаргаж ирсэн. Дандаа гуйлга гуйж болохгүй, байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй малаа маллах ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой. Одоо гол нь дэлхийд хөдөө аж ахуйгаа сурталчлах хэрэгтэй. Тиймээс атрын 3 дугаар аян мах сүүний аяныг хэрэгжүүлнэ гэж МАН шийдвэр гаргасан 60 сая малтай байж бид сүүгээ гаднаас импортоор авдаг. Ажил авснаас хойш ганцхан удаа гадаадад айлчилсан. Явах зав зай алга харин сайдуудаа гадаад явуулдаг. Явуулсаар байх болно. Тэд юм мэдэж бас авчирдаг. Тухай нь Мал эмнэлгийн тогтолцоо болохгүй байна Үүнийг өөрчлөх хэрэгтэй хуулийн төсөл боловсруулж УИХ д өргөн мэдүүлсэн. Мал эрүүлжүүлэх бодлогыг ОХУ тай хамтарч хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд тохиролцож чадсан. Ингээд зөв хүнээ олоод зөв ажлаа тодорхойлж чадвал бидэнд боломж байгаа.

Монгол улсын үйлдвэржилтийн бодлогыг гаргаж ирнэ. Өнөөдрийн зах хязгаар нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Бид алдаа гаргаж болохгүй тиймч эрхгүй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах талаар анхаарч ажиллах шаардлага байгаа. Эрдэнэс Монголын дэргэд  агентлаг байгуулсан  Тэр нь бараа бүтээгдэхүүнийг яаж дэлхийд гаргах вэ гэдгийг тодорхойлох ёстой юм.Тухай ньмонгол мал 200 төрлийн өвс тэжээл иддэг гэдгийг сурталчилж таниулвал лмах дэлхийд үнэлэгдэнэ, танигдана гэж энэмэтчилэн зүйлүүдийг хэрэгжүүлэх гэхээр нөгөөл мөнгө хэрэг болно Засгийн газар үүнийг нүүрснээс олно.Бидэнд бололцоо боломж байна Өвөг дээдэс маань баялаг сайхан эх орныг өвлүүлж гэхдээ баялагтай гээд ухаж сэндийчээд байна гэсэн үг биш. Манай засгийн газрын уриа зорилго бол бага ярьж ихийг хийнэ. Зөндөө ярилаа Одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна гэсэн юм. 

Ерөнхий сайдын мэдээллийн дараа Ховд аймгийн иргэд ерөнхий сайд болон Хууль зүй дотоод хэрэг, Эрчим хүчний сайдууд УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд яамдын асуудал хариуцсан дарга мэргэжилтнүүдээс сонирхсон асуултандаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen