АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая давжээ

АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая давжээ

 

АНУ-д илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо мягмар гарагт 100 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа. Тодруулбал, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д халдварын халдварын 100 002 248 тохиолдол илэрч, 1 088 218 хүн нас барсан байна.

 

Америкийн муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 11.6 сая тохиолдол илэрсэн бол түүний араас Техас /8.1 сая/, Флорида /7.3 сая/, Нью-Йорк /6.5 сая/ муж улсууд жагсаж байна. “COVID-19” халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн нийт тохиолдлын 15 хувь, нас барсан тохиолдлын тоо 16 хувь нь бүртгэгджээ. АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо 2021 оны 12 дугаар сарын 13-нд 50 саяд, 2022 оны нэгдүгээр сарын 9-нд 60 саяд, нэгдүгээр сарын 21-нд 70 саяд, гуравдугаар сарын 29-нд 80 саяд, долоодугаар сарын 21-нд 90 саяд тус тус хүрсэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen