"Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам -2018" семинар Архангай аймагт боллоо

 

 

Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь цахим монгол хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран "Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам-2018" МТИШ-ын семинарыг Архангай аймгийн "Нутгийн удирдлагын ордон”-ны хурлын танхимд 2018 оны 09 дүгээр сарын 13-нд  зохион байгууллаа.

 

Тус семинарыг нээж Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид үг хэлж, семинарт  Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi "ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya "Top Gun Program хөтөлбөрийн танилцуулга, МТҮП-ийн Төслийн удирдлага, сургалт, марктенгийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, "МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшин Монголд” МУИС-ХШУИС-ийн багш Б.Батням "МТИШ-нд хэрхэн яаж бэлтгэх талаар зөвлөмж”, ЗДТГ-ын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Сэр-Од "Орон нутгийн МТ-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн зорилт”, МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Мэдээлэл зүйн багш, докторант Г.Хишигбаяр, МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Мэдээлэл зүйн багш, магистр Д.Эрдэнэтуяа "Архангай аймгийн багшийн сургуулийн компьютер програм хангамж мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлтийн төлөв байдал ” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өглөө.

 

Тус семинарт 43 төрийн болон төрийн өмчит байгууллагын нийт 70 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон ба тус аймгийн хэвлэл мэдээллийн ЕВ ТV, Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны сурвалжлагч, сэтгүүлчид ирж үйл ажиллагааны талаар мэдээ авч, сурвалжилсан юм. Мөн семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдоос Аймгийн санхүү, хяналт  аудитын албаны дарга Д.Гандолгор, Прокурорын газрын КПХ-ын ажилтан Д.Болд-Эрдэнэ, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын МТ-ийн ажилтан Н.Мөнхболд нар азтанаар шалгарч 2018 оны намрын шалгалтанд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичиг гардан авлаа. Хамтарч ажилласан Архангай аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen