Загнаж суухаар ажлаа хий Д.Ганбат дарга аа

Загнаж суухаар ажлаа хий Д.Ганбат дарга аа

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэж харснаа загнадаг, хачин тавтиргүй нэгэн байдаг болжээ. Тэр АН-ын бүлгийн хуралдааны талаарх мэдээлэл хийх үедээ Богд Зонховын хөшөө барих асуудал төсөв дээр байсаар байтал сэтгүүлчид та нар дуугарсангүй хэмээн тэднийг зорьж очсон хэвлэлийнхнийг хачин намжирдаж загнасан байна.

Уг нь Монгол Улсын 2022 оны төсвийг батлахад сөрөг хүчин буюу УИХ дахь АН-ын бүлэг хамгийн ихээр нягтлан, шалгаж, шаардлагагүй төсвийг татуулах ёстой байдаг.

Гэтэл өөрсдөө тухайн үед чимээгүй байж байснаа гэнэт олон нийтэд шуугьж, бухимдаад эхэлмэгц сэтгүүлчид рүү ийн буруугаа чихэж, арьсаа хамгаалахаар улайрч байгаа аж.

Төсөв байтугайг хянах үүргийг сонгогчид тэдэнд өгсөн байтал ёстой л “нохой сүүл сүүл хонгорцгоо гэгч болгож суух ч гэж дээ.

https://erennews.mn/article/51257

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen