МАН-ЫН БҮЛЭГ ТӨСВИЙН АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА
УИХ дахь МАН-ын бүлэг төсвийг дахин эргэж харах асуудлыг хэлэлцэхээр хуралдаж байна.
Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийж таарахаар байна”гэсэн мэдээллийг албан бусаар өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ирэх оны төсөвт мал ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсвүүдийг суулгаж өгөхөд анхаарна” гэж бүлгийн хуралдааны үеэр ярьсан.
Тиймээс өнөөдрийн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийх, эсвэл Засгийн газраас төслөө эргүүлэн татах, бусад байдлаар хэрхэн засч болох асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна.