"Андлалын Өргөө"-ний оюуны өмчийг нэр бүхий ӨвөрМонголчуудад заржээ

"Андлалын Өргөө"-ний оюуны өмчийг нэр бүхий ӨвөрМонголчуудад заржээ

 

Их Эзэн Чингис хаан Боорчитой анд бололцсоныг бэлгэдэн  Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” гэх 18 метр цогцолборыг барьсан билээ. Гэвч уг хөшөөт цогцолборыг өчигдрөөс нурааж эхэлсэн байна.
Тэгвэл энэ бүхэн ямар учиртай болохыг тодрууллаа.
"Андлалын хөшөө" нь МУСГЗ Д.Эрдэнэбилэг агсны нас барахаасаа өмнө хийсэн бүтээл бөгөөд тэрээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй аж.
Талийгаач цогцолборын дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байжээ. Энэхүү дуусгаж чадаагүй хувилбарын зураг сошиал орчинд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаад талийгаачийн ар гэрийнхэн харамсаж буй тул оюуны өмчөө ашиглуулахаас татгалзсан байна. Тэд энэхүү оюуны өмчөө БНХАУ-ын нэр бүхий Өвөрмонголчуудад худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлж, улсыг хохиролгүй болгож буй ажээ. Өөрөөр хэлбэл Андлалын Хөшөө ямар нэг хэлбэрээр БНХАУ-ын хаа нэгтээ баригдах бололтой.
 
С.Сарнай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen