“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА.

 

“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ, АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА.

 

Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

· “Оюутолгой” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол,
· Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн үлдэгдлийг шилжүүлсэн байна.
Ингэснээр Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийнтатварын акт тавьсныг барагдуулж дууслаа.
Татварын ерөнхий газраас 2020онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал
§ Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
§ Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
§ АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулжээ.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанид Монгол Улсаас гадна Австрали улсын Татварын ерөнхий газраас мөн 320 орчим сая ам.долларын татварын акт ногдуулаад байгааг"Рио Тинто" энэ сарын 2-ны өдөр мэдээлсэн байна.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen