Татварын ерөнхий газарын даргыг хууль зөрчсөн гэж үзэн ажлаас нь чөлөөлнө

Татварын ерөнхий газарын даргыг хууль зөрчсөн гэж үзэн ажлаас нь чөлөөлнө

 

Татварын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улиралд багтан 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгохоо мэдэгдээд байгаа. Харин иргэд цагаан сарын өмнө энэхүү мөнгөө хоёр арилжааны банкны аппликэйшнээр дамжуулан тодорхой хэмжээний шимтгэл төлж, урьдчилан авч эхэлсэн.

 

Гэвч энэхүү үйлчилгээ нь хууль зөрчсөн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, иргэдийн хувийн мэдээллийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилан олгож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох юм байна. Тиймээс Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах гэнэ.

Тэрээр "Бид орлого зарлага, худалдан авалттай холбоотой, нууц мэдээлэл гэж үзэн, хэн хэчнээн төгрөгийн буцаан олголт авах талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хороонд ч хүргүүлээгүй. Гэтэл Татварын ерөнхий газар энэ мэдээллийгбанкуудадзадруулсан. Иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаална гэсэн заалт хуульд бий” гэсэн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen