МУБИС: Тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө тусгаарлаарай
Халдвар илэрсэн авто тээврийн жолоочийн ойрын хавьтлын хүн болох дүү болон хадам ээж нь коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон ба халдвар авсан оюутан МУБИС-ийн оюутан ажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МУБИС-ийн захиргаанаас оюутнууддаа зориулж зөвлөмж гаргасан байна.
Зөвлөмжид "2020 оны арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд "Baller" клуб ээс зохион байгуулагдсан Элсэгчдийн аварга шалгаруулах 1, 2 дугаар ангийнхны дунд зохион байгуулагдсан сагс, волейбол, бусад спортын төрлийн тэмцээнд оролцсон ба тэмцээн үзэхээр очсон оюутнууд гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлан биеийн халуунаа хэмжиж, маск зүүн, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлана уу. Эрүүл мэндийн зөвлөгөө авахаар бол 119, 18000119 дугаараар холбогдох боломжтой" гэжээ.