Сөүлд өндөр настай хүмүүс халдвар авах тохиолдол нэмэгдэж байна

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлуудын 40 орчим хувь нь 60 болон түүнээс дээш насны хүмүүс байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. БНСУ-д “COVID-19” халдвар голомтлон тархаж, сүмүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй энэ үед мягмар гарагт халдварын 320 шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр орон даяар халдвар авсан хүний нийт тоо 18265-д хүрсэн байна.
 
БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан хүнд өвчтөний тоо 43 болж нэмэгдсэн бөгөөд энэ сарын 18-нд уг тоон үзүүлэлт ес байжээ. Хүнд өвчтөнүүдийн тоо цаашид энэ байдлаар нэмэгдсээр байвал ирэх долоо хоног гэхэд 130-д хүрэх төлөвтэй байна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.
 
БНСУ-д энэ сарын 14-нөөс халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт гурван оронтой тоогоор нэмэгдэх болсон бөгөөд сүүлийн 13 хоногт орон даяар 3395 хүн халдвар авчээ. Тэдгээрийн дийлэнх нь Сөүлийн хойд хэсэгт орших сүмд очсон хүмүүстэй ойр байсан юм уу энэ сарын 15-нд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хүмүүс байжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen