Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

Тэрбээр гурван удаа гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг болсон, 10 жилийн турш тансаг шилтгээнд долоон хүүхэнтэй хамт амьдарсан, сүүлийн таван жилд өөрөөсөө 60 насаар дүү модель бүсгүйтэй гэр бүл болж амьдарсан домогт эр байсан юм-

 “Бусдын мөрөөдлөөр амьдрахад амьдрал хэтэрхий богинохон” Хью Хефнер

Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер 92 насандаа таалал төгслөө. Түүнийг нас барсан тухай мэдээллийг тус хэвлэлийн “Twitter” хуудсанд тавьсан байна. “Америкийн бурхан, “Playboy”-ыг үндэслэгч Хью М.Хефнер тэнгэртээ халилаа. Тэрээр 91 настай байсан юм” хэмээн жиргээнд бичжээ. Тэрээр гэртээ, гэр бүлийнхнийхээ дунд, лхагва гарагийн шөнө амьсгал хураасан байна.

01-10-300x248 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

Хью Хефменийг 1950-иад оноос сексийн жинхэнэ хувьсгалыг бий болгосон хүн гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэрээр АНУ-д 1953 оноос эхлэн  АНУ-д “Playboy” хэмээх эрчүүдийн сэтгүүл хэвлэж эхэлсэн юм. Түүний үүсгэн байгуулсан “Playboy”-ын эзэнт гүрэн нь клуб, шилтгээн, кино, телевизийн хөтөлбөр багтаасан өргөн цар хүрээтэй болж чаджээ. “Playboy” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд Мэрилин Монро, Синди Кроуфорд, Памела Андерсон зэрэг алдартнууд зургаа авахуулж байсан түүхтэй билээ. Сэтгүүлийн анхны дугаар 1953 оны арванхоёрдугаар сард 51 мянган хувь хэвлэгдсэн юм. Өдгөө “Playboy” нь дэлхийн олон хэлээр хэвлэгддэг сэтгүүл болжээ.

hefneramazon-300x191 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

Ээжээсээ мөнгө зээлж, Мэрилин Монрогийн нүцгэн зургийг авч, гэрийнхээ гал тогоонд анх бэлтгэн гаргасан тус сэтгүүл тун удалгүй дэлхийн эрчүүдийн шимтэн сонирхдог сэтгүүл болон хувирсан юм. “Би “Playboy”-ыг хэзээ ч сексийн тухай сэтгүүл гэж бодож байгаагүй. Миний хувьд энэ бол амьдралын хэв маягийн тухай сэтгүүл. Тэрхүү амьдралын хэв маягт л секс гэдэг чухал нэг хэсэг нь юм” хэмээн Хью Хефнер 2002 онд CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

playboy-web-300x169 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

Сэтгүүлд нүцгэн моделиудаас гадна Фидель Кастро, Жон Леннон, Мартин Лютер Кинг зэрэг алдартнуудын ярилцлага гарч, Владимир Набоков, Курт Воннегут, Ян Флеминг, Станислав Лем, Стивен Кинг, Габриэль Гарсия Маркес, Жек Керуак зэрэг зохиолчдын өгүүллэг тавигдаж байв. Сэтгүүл ид хүчээ авч байх үедээ буюу 1970-аад онд долоон сая хувь борлогдож байсан гэнэ. Харин сүүлийн жилүүдэд сэтгүүлийн хувь 800 мянгаас хэтрэхээ больсон юм. “Playboy”-ынхон ашгийнхаа ихэнх хувийг бүтээгдэхүүнийхээ лиценз, худалдааны хувиас олдог.

2015 онд “Playboy” сэтгүүл нүцгэн гэрэл зураггүй гарахаар болсноо зарласан ч жилийн дараа дахиад л өмнөх форматдаа шилжсэн. “Би хэзээ ч төлөвшиж, томоожихгүй. Миний хувьд хамгийн гол зүйл бол залуу хэвээрээ үлдэх юм. Би аль эртнээс л охид намайг сайхан гэж бодож байгаа цагт нас огт хамаагүй гэж боддог болсон” хэмээн тэрээр CNN-д өгүүлж байжээ.

2ED96FCF00000578-0-image-a-6_1448621112021-300x223 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

2013 оны нэгдүгээр сард Хефнер 88 насандаа модель бүсгүй Кристал Харристай гэрлэсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Тухайн үед бүсгүй 26 настай байв. “Playboy”-г үндэслэгч эр түүнтэй 2011 оны зургаадугаар сард гэрлэх гэж байсан боловч модель бүсгүй хуримаас тав хоногийн өмнө сүйт залуугаасаа зугтсан билээ.

Америк эрийн амьдралын хэв маяг нь олон үеийнхэнд хөгжил хөөр, баяр жаргалтай амьдралын тод бэлгэдэл болсон. Хефмен олон жилийн турш торгон хэвнэг өмсөөд, амандаа гаанс зуучихаад тасралтгүй үргэлжлэх үдэшлэг цэнгээний гол төв нь байсаар ирсэн. “Playboy”-ын  моделиуд гээд сайхан хүүхнүүдээр хүрээлүүлсэн тэрээр дэлхийн олон эрчүүдийн атаархлыг төрүүлж, туулай чихтэй эмэгтэйчүүдийн дүр төрхийг түүхэнд үүрд тамгалсан аж.

Хью Хефнерийн хөрөнгө 43 сая ам.доллараар үнэлэгддэг байна.

 

02-12-228x300 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

03-10-214x300 Эрчүүдийн үзэх дуртай “Playboy” сэтгүүлийг үүсгэгч Хью Хефнер хэн байсан бэ?

updown.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen