Мадонна байрныхаа хөлсийг төлөхийн тулд нүцгэн зураг авахуулдаг байжээ
Дуучин Мадонна өдгөө 60 настай ч олны анхаарлыг татсан “халуухан” эмэгтэй хэвээрээ байгаа билээ.Тэрбээр саяхан хуучин зургуудаасаа дэлгэж шуугиан тарьжээ. Мадонна 19 настайдаа нүцгэн зургаа авахуулж байсан аж.
Тэрбээр ийнхүү зориглох болсон шалтгаанаа “Би 19 настай байсан. Нью-Йоркт бүжгийн сургуульд сурдаг байлаа. Байрны хөлс төлөхийн тулд урлагийн сургуулиудад очиж нүцгэн зураг авахуулдаг байсан. Намайг алдартай болсны дараа тэр зургуудын дийлэнх нь “Playboy”, “Penthouse” сэтгүүлд зарагдсан байсан” гэж “Инстаграм”-даа бичжээ.
О.САША