Арнольд Шварценеггерийн хүү эцгийнхээ домогт зургийг дууриан зургаа татуулжээ
Арнольд Шварценеггерийн өөр нэг эмэгтэйгээс төрсөн хүү 21 настай Жозеф Баен домогт эцгийнхээ алдартай зургийг давтан үзүүлжээ. Тэрээр энэ зургаа өөрийн Instagram-д тавьсан байна.
Жозеф эцгийнхээ нэг адил спортод их цаг зав гаргадаг ажээ. Instagram дахь түүний акканунт бэлтгэл сургуулилтын зургаар дүүрэн байдаг байна. Залуу өөрийн булчин шөрмөсөөр бахархах дуртай гэнэ. Тэрээр “төмөр” Арни шиг тийм амжилтад хүрч чадаагүй байгаа ч, спорт түүний амьдралын ихээхэн хэсгийг яалт ч үгүй эзэлдэг байна.
Одоо тэр 21 настай бөгөөд 43 орчим жилийн өмнө татуулсан эцгийнхээ домогт зурагтай адилхан зураг авахуулжээ. Шварценеггерийн хүү зургийнхаа дор “би жаахан махлагдуу харагдаж байна” гэж бичжээ.
Шварценеггер энэ өвөрмөц зургаа 28 настайдаа татуулжээ. Залууд домогт эцгийнхээ хэмжээнд хүрэхэд бас ч цаг зай бий, ингэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй хэмээн хандагчид нь түүнд зөвлөжээ.