Хаан тоорой

Хаан тоорой

 

Дэлхий дээр манай нутагтай ижил байгальтай, газар нутгийн хувьд ойр Өвөр Монголын Шинжаан уйгарын өөртөө засах муж, Ганьсу муж, Хөхнуур болон манай улсын Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд, гэх мэт газруудад тархан ургасан тоорой мод байдгаас Шинэжинст сумын Эхийн голын ойролцоо Саардагийн тооройд байх бидний үзсэн энэ тоорой хамгийн том гэж бүртгэгдэж “Хаан тоорой” алдрыг хүртсэн юм байна. 
Хаан тоорой нь нэр нь хаан бөгөөд өөр дээрээ бас хаан хүний дүрсийг агуулсан бүр гайхаш төрүүлнэ.
Зуун сая жилийн түүхтэй амьдрах чадвар нь гайхалтай элсэн цөлийн ургамал. Ардын ярианд “Мянган жилд үхэхгүй, үхсэн ч мянган жилд унахгүй, унасан ч мянган жилд илжрэхгүй” гэсэн байдаг. Үүнээс гадна сонирхолтой нь түүний навчны хэлбэр юм. Нялх навч нь зүү хөмсөг шиг, том навчны хэлбэр нь яг л хус модны навч шиг, хөгшин модны навч нь зуйван хэлбэртэй бөгөөд нэг модон дээр олон хэлбэртэй байдаг. 
Тоорой нь нэн ховор мод учраас Улаан номонд бичигджээ.

Хаан тоорой

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen