Нигери улсын дөрвөн иргэнийг саатуулжээ

Нигери улсын дөрвөн иргэнийг хар тамхины хэргээр саатуулаад байна.Тодруулбал, хоёр хоногийн өмнө Нигери улсын гурван иргэний хар тамхины хэргээр дайчлан баривчлах ажиллагаа явуулсан. Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Нигери улсын өөр иргэний холбогдсон хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал болохоор болжээ.Тодруулбал, тус улсын иргэн Адежимирой Адщфеми Абиодун нь 2017 оны аравдугаар сарын 05-10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Рамада Улаанбаатар сити сентр зочид буудалд байрласан байна.

Ингэхдээ тэрбээр их хэмжээний 100 ам.долларын дэвсгэртийг хадгалсан, ашиглаж бусдад хохирол учруулсан хэрэг үйлджээ.Түүний энэ үйлдэлд нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах,Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen