УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг яллагдагчаар татлаа
Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Хөгжлийн банкны хэрэгт Н.Батбаяраас гадна УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг ч яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, Б.Гарамгайбаатарыг энэ сарын 6-ны өдөр яллагдагчаар татсан. Гэхдээ мөн л гадуур шалгаж байцаахаар батлан даалтад гаргаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Гарамгайбаатарт ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн юм.
Дашрамд дурдахад, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/h467951g