Хаан банкны АТМ-ын алдаанаас болж дахин нэг хүн ялтан боллоо

Хаан банкны АТМ үе үе алдаа заадаг. Харин энэ алдааны улмаас гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч байгаа талаар бид өмнө нь мэээлсэн. Энэ удаад дахин нэг хүн гэмт хэрэгтэн болсон байна.  Сэрэмжлүүлэг болгон уг хэргийн талаар хүргэж байна.

Иргэн Б.М 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны О салбарын АТМ-ээс мөнгө авахаар өөрийн виза картаа уншуулахад буцаад гараад ирсэнбайна. Тухайн иргэн алдаа заачлаа гэж бодоод хажуу талынх нь АТМ-аас мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгөөд картыг буцааж гаргасан аж. Тиймээс тухайн иргэн Хаан  банкны теллер дээр очиж уулзаж энэ тухайгаа асуухад “яг тухайн цаг минутанд зарлага гарсан байна, та Хаан банкны лавлах утас руу залгаж гомдлоо гарга” гэж хэлсэн байна. Иргэн Хаан банкны 18001917 дугаар руу залгахад маргааш эргээд хариу хэлнэ гэж хэлсэн бөгөөд түүний  данснаас 3.075.000 төгрөг гарсан байна. Тэрбээр энэ тухайгаа  “Мөнгөн дүн хийлгүйгээр боломжит мөнгө авах гэсэн товчлуурыг дарахад карт буцаан гарсан. Тэгэхээр би алдаа заачлаа гэж бодсон юм.” гэж тайлбарласан.

Харин Хаан банкны АТМ алдаа заасан  болох нь энэ хэргийн улмаас ял авсан хүний  мэдүүлэгээс тодорхой харагддаг. Тодруулбал,  энэ хэрэгт ял сонссон Б.Б-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ амарч байгаад өдөр 16 цагийн орчимд хүүхдүүдээ кино үзүүлэх зорилгоор гэрээсээ гараад таксинд суугаад хүүхдүүдийнхээ хамтаар “Г” кино театр луу явсан. Тэнд очоод таксины мөнгө төлөх гэтэл надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас би “Хаан” банкны “О” салбарын АТМ-ээс бэлэн мөнгө авахаар очиж өөрийн картаа хийх гэтэл гэнэт картаа хийгээгүй байтал бэлэн мөнгө гараад ирсэн. Тэр үед уг мөнгөний эзэн болох ямар нэгэн хүн байгаагүй учраас би уг мөнгийг аваад явсан. Тэгээд л тэндээс гараад хүүхдүүдийнхээ хамтаар кино үзчихээд гэртээ харьсан…” гэжээ.  

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор зохицуулсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас АТМ-аас эзэнгүй мөнгө олсог Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс Б.Б-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Хэрвээ хаан банкны АТМ алдаа заагаагүй бол өнөөдөр нэг хүн ийнхүү ялтан болохгүй байх байв. Асуудлын гол нь Хаан банк иргэдийг чирэгдүүлдэг, хүнд сурталтай, данснаас “дураараа” мөнгө авдаг, амралтын өдрүүдэд ажилладаггүй, хамгийн эрт хаадаг, боодолтой мөнгөнөөс нь хуурамч мөнгө гарсан зэрэг олон сул талтай. Гэтэл сул талаа засах бус сөрөг хандлага нэмэгдүүлж байгаагаа Хаан банк анхаарч үйлчилгээний чанартаа анхаарах цаг болсныг илтгэж байна.

Хэрвээ АТМ нь ажиллахгүй алдаа зааж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж, олон хүнийг гэмт хэрэгтэн болохоос сэргийлж засах, солих нь зүйн хэрэг.   Эс бөгөөс Хаан банкны теллерын алдаатай гүйлгээ, эвдэрхий АТМ-аас болж залуус гэмт хэрэгтэн болсоор байгааг удирдлагууд нь анхааралдаа авна уу !!!

 

Dorgio.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen