С. Жавхлан: Дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ

С. Жавхлан: Дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан Засгийн газрыг огцруулах эсэх талаар өөрийн байр суурийг өдий хүртэл илэрхийлээгүй байгаа. Гэхдээ  Тэрээр энэ талаар "Монголчууд харлаа. Тиймээс хоёуланг нь дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл дараагийнх нь Засгийн газрын томилгоон дээр хөндөлсөж хэвтэнэ. Энэ 65 ээлжилж хоолонд ороод таарлаа. Анх УИХ-ын гишүүн болохдоо л энэ муухай юмнууд чинь тэсэрнэ гэж хэлээд л байсан. Нэг ч хүн үүнийг нохой хуцсаны дайтай хүлээж аваагүй.

Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын түмэн олонд ашигтай. Нэгнийгээ барьж идээд булайгаа дэлгэлцэх нь ашигтай. Үүнээс цааш энэ төр рүү хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой, ад зэтгэр шингэсэн хүмүүс орж ирдэг цаг дуусгавар болох хэрэгтэй гэж бодож байна. Надад ямар их хайртай болчихсон юм, тойроод гүйлдээд байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen