ТООНО УУЛЫН БИЧЭЭС

ТООНО УУЛЫН БИЧЭЭС

 

Тооны уулын бичээс өдгөө "Монголын Үндэсний Музей"-д хадгалагдаж буй. 
Зураг болон тайлбарыг Khyad Erdembat-аас.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Тооно уулын өвөр Буга холгой хэмээх багахан толгойн өвөрт цохио чулуун дээр байсан аж. Манжич Бат-Очир 1920-иод онд шинжилгээний ажлаар явахдаа уг бичээсийг хуулан авчирчээ. Эрдэмтэн Х.Пэрлээ 1955 онд бичээс бүхий чулууг Улаанбаатар хотод авчирч Улсын төв музейн үзмэрт шилжүүлсэн юм. Тэрбээр энэ дурсгалын талаар "Тооно уулын бичээс” хэмээх жижиг товхимлыг хэвлүүлжээ. Энх-Амгалан цэргээ удирдаж Галдангийн цэрэгтэй тав хоног дайтсаны эцэст Галданг ухраажээ. Манжийн хаан Галдан бошигтын цэргүүдийг зугтаалгасныхаа дурсгалд зориулж Тооно уулын бичээсийг бүтээсэн түүхтэй. Энэ тухай Энх-Амгалангийн 1696 оны билгийн улирлын тавдугаар сарын арван хоёронд гаргасан зарлигт тодорхой өгүүлсэн байдаг.

Тооно уулын бичээсэнд:

Их Чин улсын эзэн хуанди
Өөлд Галданг дайлах замд
Тооно уулнаа суухад хааны бичсэн хөшөө чулууны бичиг
Говь элс нэлэнхий, нэлэнхий 
Тунамал зэрэглээн гялбалзан гялбалзана.
Биеэр их цэргийг авч
Бидний сүрийг мандуулж
Аянга цахилгааны сүрийг түрхрүүлэн
Наран сарны гэрлийг гялбуулан
Догшин лууг арилгаж
Сул ширэлдсэн газрыг амаржуулан тогтоовой.
Энх-Амгалангийн 35 дугаар оны 5 сарын улаан луу шинэтгэл өдрөө арван хоёр улаагчин туулай” хэмээжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen