Бурхан Халдун уулын оройд хүн гарахыг хориглолоо
Учир нь тус уулыг зорин очсон хүмүүс байгаль орчныг маш ихээр бохирдуулж байгаа учраас дээрхи шийдвэрийг гаргасан байна.
Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг "Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь:
... Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя,
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.
POWER.MN