Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань- ийн эмэгтэйчүүдэд хандан хэлсэн сургамжит үгс
Хятадын ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай Пэн Лиюань- ийн эмэгтэйчүүдэд хандан хэлсэн сургамжит үгс олон бүсгүйчүүдээс талархал хүлээгээд байна. Ингээд Хятадын тэргүүн хатагтайн сургаалийг хүргэж байна.
Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчилах гэж
Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчилаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчилахгүй байсан ч болно.
Өөрт тань хайргүй залууг арчилах эрх таньд байхгүй,
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.
Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.
Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэн хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учираас юм.
Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр,
Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш юм.
Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.
Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.
Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.
Та дургүй эр хүндээ татгалзаж,
Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,
Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,
Тэр цагтаа бие, арьсаа арчилж,
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.
Ном уншаарай.
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш юм.
Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно.
Ном уншилаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч,
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн таньд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч,
Номонд амьдралын туршлага оршдог юм.
Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой.
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч,
Царай муутай эмэгтэй байхгүй.
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй.
Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу,
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.