Сайн эхнэр гэж ямар хүнийг хэлэх вэ?

Сайн эхнэр гэж ямар хүнийг хэлэх вэ?

 


Эмэгтэй хүн гомдоллох нь ихсээд, даамжирсаар бүр "Салая" гэж хэлвэл уурлаж омогшихоо түр азнаарай. 
Хамгийн сүүлд хэзээ та түүндээ хайртай гэдгээ хэлсэн бэ? 
Хамгийн сүүлд хэзээ та түүнийхээ хоолыг идээд *Амттай байна* гэж урмын үг хэлсэн бэ?
Хамгийн сүүлд хэзээ та түүнийгээ унтаад сэрэхэд нь сайхан амарсан уу гэж асуусан бэ? 
Хамгийн сүүлд хэзээ... гэх мэт асуултуудыг нэн түрүүнд өөрөөсөө асуугаад үзээрэй. 
Нэг ёсондоо эмэгтэй хүн хайр халамжаар дутагдаад ирэхээрээ үглэх нь ихэсдэг. 
Тарьж буй цэцгээ услахгүй бол хатаж үхнэ биздээ? Тиймээс түүнийгээ хайр халамжаар хэзээ ч бүү дутаагаарай.
Хэрвээ дээрх зүйлсээс аль нь ч дутагдаагүй, та 2ын харилцаанд асуудал үүсээгүй байхад таны эмэгтэй гомдоллох нь ихсээд аашлаад байвал...

Тэр ингэх эрхтэй. Учир нь тэр эмэгтэй хүн шүү дээ. Эр хүний уужуу занг үүн дээр л ашиглах хэрэгтэй. Уцаарлаж буй хүний урдаас адилхан уцаарлаж, нэгнийхээ дээр гарах гэж зүтгэвэл байдал улам л дордохын нэмэр.

"Эхнэрээсээ айдаг хүн гэж байдаггүй, эхнэрээ хүндэлдэг л хүн гэж байдаг" гэдэг үг бий дээ. Эр хүний ноён нуруу, нэр төр энээ тэрээ гэж ярих нь энэ асуудал дээр ямар ч утгагүй зүйл. Хань тань таныг доромжилж дорд үзээгүй шүү дээ. Танд гомдсон л хэрэг.

Цорын ганц сонголт болсон хүнээ ойлго, хүндэл, хайрла, бас дахин хайрлаарай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen